Saturday, August 4, 2012

Couture by Katya.Zol


Малайзад загвар зохион бүтээгчийн сургууль төгсөж, Куала Лумпурт дизайнер болон загвар өмсөгчөөр ажилладаг Г.Золцэцэг буюу Katya Zol гэж бүсгүй байдаг. Тэрээр хоёр жилийн өмнөөс хувцас урлах ажлаа ганцаараа эхлүүлсэн бөгөөд интернэтээр судалгаа хийн материалуудаа сонгон авч, загвараа гарган бүх хувцасаа өөрөө оёдог байжээ. Урласан хувцаснуудаа онлайнаар худалдаалж тодорхой хэмжээний үйлчүүлүүлэгчидтэй ч болж. Ингээд өөрийн нэрийн брэндийг бий болгохоор шийдэж мэргэжлийн ПР агентлагтай хамтран брэндээ сурталчлах ажилд орсон байна. Дизайнер Г.Золцэцэг нэрийн брэндээ олон улсад гаргана гээд нэг хэсэг мэдээллийн хэрэгслээр их бичигдэж байлаа. Өнгөрсөн 2012 оны 4 сард Монголд хийсэн хэвлэлийн бага хурал дээр өөрийн нэрийн коллекцоо удахгүй танилцуулах гэж байгаагаа зарлаж байв. Хэвлэлийн бага хурал дээр 
"Би Монгол хүн. Монгол эх нутгаараа бахархдаг. Улсынхаа нэрийг өөрсдийн хэмжээнд дэлхийд таниулж яваадаа манай багийнхан баяртай явдаг. Энэ бол хувьд асар том нэр хүнд юм. Миний хийж байгаа бүхэн Монголын төлөө гэж хэлмээр байна. Мөн миний бодож байгаа зүйл гэвэл өнөөдөр маргаашийн ажил биш. Урт удаан настай брэнд байгаасай  гэж хүсч байна. Тийм болохоор маш олон зүйлийг хийхээр төлөлвлөсөн байгаа." 
гэж хэлжээ. Мэдээж хэлэх нэг хэрэг, харин хийх нэг өөр хэрэг гэдэг болохорр олон зүйл нуршилгүй түүний загваруудаас сонирхуулья. 








 2012 оны 7 сарын 19-нөөс 22-ны хооронд болсон "Malaysia International Jewelry Fair 2012" дээр тэрээр өөрийн коллекцийг толилуулсан байна. Монголоос модель Г.Оюунгэрэл, Киви хамтлагийн дуучин Ука нар түүний шоунд загвар өмсөгчөөр оролцжээ.








No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...